Боловсролын ерөнхий газраас ЕБС-ийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад багшид дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөмжийг 17 судлагдахууны чиглэлээр боловсруулан https://medle.mn/ сайтад байршуулсан. Зөвлөмжийг улсын хэмжээнд 889 багш татан авсан үзүүлэлттэй байна.
Зөвлөмжийг Оношлох үнэлгээ, сургуульд суурилсан үнэлгээ болон “Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах-хосолсон сургалтын арга зүй” зөвлөн туслах, мониторингийн үр дүнд үндэслэн боловсруулсан.
Зөвлөмж нь хоцрогдол ихтэй гэж оношлогдсон суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэх агуулгын хүрээнд нэгж болон ээлжит хичээлийн жишиг төлөвлөлт, арга зүйн санаагаар дамжуулан багшид дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн.
ЕБС-ийн багш нар та бүхэн https://medle.mn/ сайтаас өөрийн нэвтрэх эрхээр хандан зөвлөмжийг татан авч хэрэглээрэй.
Аймаг, нийслэлийн боловсролын газар, сургуулийн удирдах ажилтнууд та бүхэн зөвлөмжийг татан авч, хичээл үйл ажиллагаандаа хэрэглэхийг багш нартаа зөвлөж, хамтран ажиллаарай.



