
Украин: Оксана Малай /1991/. Оксанаг 1991 онд нохойн үүрэнд амьдарч байхыг нь олжээ. Тухайн үед 8 настай байсан тэрээр зургаан жил нохойтой амьдарсан байсан юм. Архаг архичин эцэг эх нь түүнийг нэг л шөнө гаргаад хаячихжээ. Түүнээс хойш нохойн сүрэгтэй ижилссэн Оксана охин хүн гэхээсээ илүү нохойн гөлөг шиг өссөн юм байна. Оксанаг олоход тэрээр дөрвөн хөллөж явахаас гадна нохой шиг хэлээ гаргана, бас шүдээ ярзайлгадаг байжээ.
Нохойтой ойр өссөн болохоор хүний хэл мэдэхгүй. Зөвхөн тийм үгүй л гэж мэддэг байлаа. Харин одоо 31 настай тэрээр Одессагийн нэгэн эмнэлэгт фермийн амьтдыг нь малладаг болжээ.
