Fortnite тоглоомын өмчлөгч Epic games компани нь Украйны хүмүүнлэгийн үйлсэд зориулж 37 сая фунт стерлинг /50 сая доллар/ цуглуулсан гэж мэдэгдэв.

Fornite тоглоомны мэдээллийн албанаас 3 сарын 21нд тоглоомны борлуулалтаас олсон орлого болон виртуал валютыг 4 сарын 3 хүртэл хандивлахаа мэдэгдэв. Xbox нь тоглогчдын худалдаж авсан эд зүйлийн төлбөрөөс тодорхой хувийг Fortnite д хандивлаж байна. Гэхдээ хандив цуглуулж эхлээд удаагүй байгаа ч аль хэдийн хэдэн орны өгсөн хандиваас илүү гарчээ.

Fornite нь сайт дээрх мэдэгдэл дээрээ “Бид аль болох хурдан мөнгө илгээнэ. Бид платформ болон аль нэг хамтран ажилдаг түншүүдээс бодит мөнгө орж ирхийг хүлээхгүй. Энэ нь орлого хэр хийгдэхээс шалтгаалж хэсэг хугацаа шаардагдана. Цугларах мөнгийн хэрээр бүртгүүлж бид хүмүүнлэгийн байгууллагад шилжүүлнэ” гэжээ
Эх сурвалж : https://www.bbc.com/
