
1.Фен Фугийн цэг гэж юу вэ?
“Фен Фу”-ийн цэг гэдэг нь толгой болон хүзүүг холбосон цэг юм. Энэхүү цэг дээр 2.5х2.5 см хэмжээтэй мөс тавьбал олон төрлийн өвчнөөс хүний биеийг хамгаалдаг ажээ. Гэхдээ ингэж тавихдаа та дараах хоёр зүйлийг сайтар анхаарах хэрэгтэй. Үүнд:
Өглөө бүр босоод юм идээгүй байх үедээ болон орой орондоо орохынхоо өмнө 2-3 удаа дээрх цэг дээр мөсөө тавина.
Нэг удаа тавихдаа ойролцоогоор 30-40 секунд байлгана.
2.Юунд сайн нөлөөтэй вэ?
“Фен Фу”-ийн цэг дээр мөс тависнаар дараах хэд хэдэн сайн нөлөөг хүний бие организмд үзүүлдэг байна. Үүнд:
Нойр хулжилтыг зогсооно.
Сэтгэл санааг өөдрөг болгоно.
Дархлааг сайжруулна.
Ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжинэ.
Ханиад томуу тусахаас сэргийлнэ.
Толгой, шүдний өвчнийг намдаана.
