
Хэвлийдээ массаж хийх
Хэрвээ таны өтгөн хатаад байвал та хэвлий дээрээ хоёр хуруугаараа дарж, массаж хийх хэрэгтэй бөгөөд ингэснээр өтгөн хатах асуудлыг нэг мөр шийдвэрлэх боломжтой ажээ. Массаж хийхдээ хурууныхаа өндгөөр нар зөв тойруулан, зөөлөн дарж өгөөрэй. Энэхүү арга нь үр дүнгээ богино хугацаанд өгөх тул та заавал туршиж үзээрэй.
1Халуун юм уух
Өглөө бүр кофе уух нь өтгөн хаталтыг зогсоодог ажээ. Эрдэмтдийн судалж тогтоосноор кофенд агуулагдах төрөл бүрийн найрлага нь ходоод гэдэсний үйл ажиллагааг идэвхжүүлдэг байна. Хэрвээ та хүсвэл халуун цай уусан ч болох юм.
2Эрт босох
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, өглөө эрт босвол өтгөн хатах вий гэж санаа зовох хэрэггүй болох юм. Аль болох эрт босох тусам хүн илүү эрч хүчтэй байдаг бөгөөд үүнийг дагаад ходоод гэдэс ч гэсэн идэвхтэй ажилладаг байна.
3Зориулалтын эм хэрэглэх
Энэхүү эмийг “глицерин” гэдэг бөгөөд бүдүүн гэдсэн дэх ялгадсыг 15-20 минутын дотор гадагшлуулах үйлчилгээтэй. Түүнчлэн тамирчид олон цаг үргэлжлэх спортын уралдаан, тэмцээнд оролцохоосоо өмнө уг эмийг тогтмол хэрэглэдэг аж.
4Дасгал хөдөлгөөн хийх
Дасгал хөдөлгөөн хийх нь жин хасах, эрүүл чийрэг бие организмтай болгохоос гадна, өтгөн хаталтыг зогсоодог ач тустай юмсанж. Тиймээс та залхууралгүй өдөр бүр их, бага хэмжээгээр дасгал хөдөлгөөн хийж хэвшээрэй.
