
Биеийн галбиртаа гайхалтай өөрчлөлт гаргаж чадсан Г.Алтанзултай ярилцлаа.
– Сайн байна уу? Тантай адилхан турах хүсэлтэй , их хүсдэг ч турж чаддаггүй охид бүсгүйчүүддээ хэлэх хамгийн чухал зүйл юу вэ?
Сайн сайн байна уу? Мэдээж турах хүсэлтэй охид бүсгүйчүүд олон байдаг. Та нартаа хандаж хэлэхэд хамгийн чухал зүйл бол тууштай , идэвхтэй байгаарай гэж зөвлөе. Хэзээ ч дасгал , хоолны дэглэмээ хойш тавьж болохгүй. Дараа гэж өөрийгөө хуурах хэрэггүй шүү. Эхэлсэн зүйлийнхээ хамгийн эцсийн үр дүнг л үзэх хэрэгтэй.
– Та хэрхэн турсан бэ? /юу иддэг байсан , ямар дасгал хийдэг байсан гэх мэт/
Би фитнесд яван хоолны дэглэмийг барьдаг.

Хоолны дэглэмийн хувьд :
* Бага багаар ойр ойрхон хооллох. Манай эмэгтэйчүүд маш их өлсөж өлсөж маш их хэмжээгээр нэг дор иддэг. Энэ нь маш буруу зүйл бөгөөд таргалалтын хамгийн том шалтгаан юм.
* Биеийн жинг харгалзан өдөртөө уух ёстой усныхаа хэмжээг тогтоон усыг хэрэглэх хэрэгтэй. Танд BONAQUA APP туслах болно.
Дасгалын хувьд :
* Хүйтэн улиралд бол фитнес дээрээ , одоо дулаарч байгаа юм чинь өглөө 5 цагт босоод гадаа гүйдэг.
* Дасгал заадаг утасны апп-уудыг сайн ашиглаарай. Маш их хэрэгтэй шүү.
Миний онцлог бол хамгийн түрүүнд гуяараа таргалдаг. Гуяараа турахыг хүсэж байгаа бүсгүйчүүдэд зөвлөхөд кардио буюу бие халаалтын , хамгийн их кклр хасдаг дасгалуудыг сайн хийгээрэй. Мөн шатаар өгсөж буух нь гуянд маш их нөлөөлнө.
Хэрхэн хэвлий хэсгийнхээ өөхийг арилгах вэ?
Sworkit , Nike training гээд утасны апп-ууд байдаг. Мөн youtube сайтаас хэвлийн дасгалын бичлэгүүдийг үзэн даган хийдэг. Үргэлж өөр өөр дасгал хийдэг. Мөн Ann Cherry бүс зүүдэг.
– Бүснийхээ талаар бага зэрэг мэдээлэл өгч болох уу? Гадуур зөндөө л байгаа ориг хулхи гэдгийг нь хэрхэн мэдэх вэ?
Зүүж эхлэж байгаа хүмүүс оригыг нь авч зүүх хэрэгтэй шүү. Учир нь ориг нь эдэлгээ сайн даана , бат бөх , мөн маш сайн хөлөргөж тураадаг. Өдөрт 6-с илүү цаг зүүж болохгүй.

– Хэдий хэр хугацаанд хүссэ галбиртаа хүрч чадсан бэ?
Тэдэн сарын хугацаанд гэж хэлж мэдэхгүй байна. Зөв хооллоод , дасгалуудаа сайн хийж чадах юм бол өдөрт 1кг хасах бүрэн боломжтой. Миний хувьд биеийн жинд биш галбир чухал гэж боддог.
– Турахын тулд юуг алгасах хэрэгтэй вэ? / идэж болохгүй , хэрэглэж болохгүй зүйлс/
Би өөрөө гаазтай ундаанд нугасгүй дуртай. Дэлгүүрээр явахдаа ундааны тасгаар нүдээ аниад явах шиг хэцүү зүйл байхгүй. Гэхдээ зорьсон зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө дарж хүсэл сонирхолоо золиослох хэрэгтэй.
Хэрэглэж болохгүй зүйлс : гаазтай ундаа , гурилан бүтээгдэхүүн , цардуул ихтэй хүнс / төмс , будаа гэх мэт / , сахар давсны хэт их хэрэглээгээ багасгах хэрэгтэй.
