Өчигдөр буюу 12 дугаар сарын 4-ний өдөр Японы хойд нутгийн эргээс гурван хүний цогцос олджээ. Хоёр хоногийн өмнө уг газраас завьны сэг олж байсан бөгөөд цогцос, завийг Хойд Солонгосын иргэдийнх байж магадгүй гэж үзэж буй аж. Эргийн харуулуудын олсон завь болон цогцоснуудыг хоорондоо хамаатай эсэхийг шалгаж байна. Японы хойд эрэгт жил бүр хэдэн арван завьны сэг ил гарч ирдэг байна. Хэврэг материалаар хийгдсэн, тоноглол муу Хойд Солонгосын загас агнуурын завьнууд далайд сүйрч дараа нь ийнхүү Японы хойд эрэгт хүрч ирдэг гэнэ.
