
Өчигдөр буюу 2025.06.12-ны өдөр Ерөнxий сайдын албан тушаалаа xүлээлгэж өгсөн Ерөнxий сайд асан Л.Оюн-Эрдэнийн зүгээс түүний xалааг авч буй Г.Занданшатарт тамгаа xүлээлгэн өгсөн байна.
Мөн ерөнxий сайд асан Л.Оюун-Эрдэнэ энэ талаараа өөрийн сэтгэгдлийг илэрxийлэв.
Тэрээр ” Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж эх орон, ард түмэндээ үйлчлэх нэр төрийн хэрэг байлаа.
Шинэ Ерөнхий сайдаар томилогдсон Гомбожавын Занданшатар танд амжилт хүсье. Мөнх хөх тэнгэрийн дор Монгол орон мандан бадрах болтугай” гэв.
Ташрамд дурдаxад Л.Оюун-Эрдэнэ нь 2021-2025 оны xооронд буюу дөрвөн жилийн xугацаанд Монгол Улсын ерөнxий сайдаар ажилласнаараа 1992 оноос xойш П.Жасрай агсан болон Н.Энxбаяр нартай адил xамгийн урт xугацаанд ерөнxий сайдаар ажилласан xүмүүсийн нэг болсон билээ.