
ОХУ нь Энэтхэгт бордоо нийлүүлэлтээр тэргүүлэгч улс юм
Өнгөрсөн онд Энэтхэг Оросоос 4.3 сая тонн бордоо авчээ
Өмнө нь тонн тутамд 80 ам.доллар хөнгөлдөг байсан гэв
Орос улс Энэтхэг рүү бордоо экспортлохдоо хөнгөлөлт үзүүлдэг байсан журмаа зогсоохоо мэдэгдлээ. ОХУ нь Энэтхэгт бордоо нийлүүлэлтээр тэргүүлэгч улс юм.
Тодруулбал өнгөрсөн онд Энэтхэг улс Оросоос 4.3 сая тонн бордоо хөнгөлөлттэй үнээр импортолж авсан байна. Энэ нь 246 хувь хүртэл өссөн үзүүлэлт аж.
Өнгөрсөн сараас эхлэн хөнгөлөлтөө зогсоосон ОХУ-ын уг шийдвэр Энэтхэгийн импортын барааны үнийг нэмэгдүүлж магадгүй байна. Өмнө нь тонн тутамд 80 ам.доллар хөнгөлдөг байсан бол одоо таван доллар ч хөнгөлөхгүй байгаа гэнэ.
Энэтхэгт нэг тонн бордоог 570 ам.доллароор нийлүүлж байгаа нь бусад Азийн орнуудад борлуулж буйтай ижил үнэ гэдгийг Оросоос мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
