
Хятад улс Орост хагас дамжуулагч болон бусад технологийн тоног төхөөрөмж нийлүүлж болзошгүй гэж Европын холбооны албаныхан сэжиглэж байна. Ши Жиньпин нь Оросыг эдийн засгийн хориг арга хэмжээгээ даван туулахад тусалж, АНУ, Их, Британи, Японы өндөр технологийн эд ангиудын бэлэн байдалд онцгой анхаарал хандуулж байна гэв. Энэ талаар АНУ-ын албаныхан ч ижил байр суурьтай байна. Тодруулбал, Бээжин Путинд тусалж магадгүй гэсэн асуудал нь Брюссель дэхь хэлэлцээний бас нэгэн гол сэдэв байжээ. НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр холбоотнууд Хятадыг Оростой хэт ойртохоос урьдчилан сэргийлэх ёстой гэсэн нэгдсэн саналтай байсан гэж эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн НАТО болон “Их-7”-ийн удирдагчид хориг арга хэмжээг хэн, хэзээ, хаана зөрчсөнийг шалгадаг байгууллага байгуулах талаар ярилцжээ.
Эх сурвалж: https://www.bloomberg.com
