
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден NATO-ийн ээлжит бус уулзалтад оролцохоор Бельги улсад хүрэлцэн ирлээ. Тэрбээр цэргийн эвслийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нартай уулзаж, Украины нөхцөл байдал, ОХУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
Айлчлалаар Жо Байден NATO-ийн ээлжит бус уулзалтаас гадна “Их 7”-ийн болон Европын зөвлөлийн уулзалтад оролцоно.
Уулзалтын дараа АНУ болон холбоотон орнууд ОХУ-ын эсрэг шинэ хоригуудаа танилцуулах юм. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены оролцох дээд хэмжээний уулзалтуудаас бодит үр дүн хүлээж байгаагаа мэдэгдсэн байна.
эх сурвалж : Gogo.mn
