
“АНУ-ын мисс-2019” тэмцээний ялагч Чесли Крист Нью-Йорк хотын төвд амиа хорложээ.
“New York Post” сонины мэдээлснээр бүсгүйн цогцсыг гэрийнх нь хажуугийн гудамжнаас олсон байна.
Цагдаа нар болсон явдлыг шалгаж байгаа аж. Чесли Крист бүх хөрөнгөө ээждээ үлдээж буйгаа мэдэгдсэн бичиг үлдээсэн байжээ.
