“Мисс Монголиа-2012” тэмцээний ялагч загвар өмсөгч Д.Долгион “Гоёл 2017” наадмын шилдэг загвар өмсөгчөөр мөн тодроод авсан билээ. Олны танил хэд хэдэн эрхэмтэй нэр холбогдоод авсан удаатай тэрээр дулаан оронд зугаалж яваа сурагтай. Магтаал шүүмжлэлийг аль альнийг сонсож явсан тэрээр шүүмжлэгчдэд хандан “Тийм ээ би нүүрээ буддаг, заримдаа маш их буддаг. Заримдаа будахчгүй үе байдаг.
Сормуус зүүж, линс зүүх үе ч байдаг. Үсний өнгөө өөрчилж, урт богино болгох үе ч байдаг. Арьс биеийн жин, галбираа тохируулах, өөрчлөх үе ч байдаг, гэвч өдөр бүр биш. Яагаад болохгүй гэж? Яагаад заавал танд таалагдах хэв маягаар байж, зураг авахуулж, бичиж, амьдарч , магтаал сонсох гэж? Хүн бүр өөрийн нүдтэй, амтай. Танийхаар өөр хэн ч харж, ярихгүй, мэдрэхгүй. Та ч бусдын мэдрэмжийг мэдэхгүй. Энэ амьдралд цор ганц зөв хариулт, хүн, амьдрах теором байхгүй гэж боддог. Тиймээс та ч гэсэн цор ганц бурхан ч биш, цор ганц зөв мэдрэмжтэй шүүгч биш. Энэ аймар буддаг, сормуус линз зүүвэл хэн ч ингэнэ, үсээ өдөр бүр мөнгө өгч үсчинд засуулбал хэн ч ийм байна. Энэ угаасаа хамар, нүд хийлгэсэн, уруул шахан л байгаа гэх мэт хараагүй мэдэхгүй байж дэлгэсэн хэдэн тодорхойгүй зураг харж мэддэг юм шиг хүнийг доромжлох гүтгэх нь танийг гоо сайхан болгохгүй гэдгийг мэддэг бол зарим хүмүүсийн бусдыг муулах, доромжлох цаг чинь багасаж, өөртөө илүү цаг гаргах биз ээ. Уналтаасаа ололтыг хай, Уураасаа уучлалыг хай, Зүрхнээсээ зөвийг хай, Өөрөөсөө өөрийгөө хай, Өрөөл бусдаас алдаа битгий хай” хэмээжээ.





