
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны “яргуйн” дүрээрээ олонд илүүтэй танигдсан хүн бол бүжигчин Бямбаа. Сүүлийн үеийн кинонуудад гол болон туслах дүр бүтээх болсноор түүнийг жүжигчин гэж бодох нь ч бий. Угтаа бол бүжигчин мэргэжилтэй бүсгүй тал талын авьяасаа харуулж байгаад гайхах юмгүй.

Анхны амьдралаасаа ганц охинтой үлдсэн тэрээр эр хүнтэй барагтаа нэр холбогдоод байдаггүй. Харин саяхны нэгэн нэвтрүүлэгт оролцох үеэрээ загвар өмсөгч Амгаланбаатартай 3 жилийн хугацаанд үерхэж байгаагаа хэлсэн байдаг. Тэгвэл урлагийн сайхан хосуудын тоог нэгээр нэмээд байсан бүжигчин М.Бямбаа, загвар өмсөгч О.Амгаланбаатар нар салсан гэдгээ ч бас нуумааргүй байгаа бололтой.



