Владимир Путин Нижний Новгород хотын ГАЗ үйлдвэрийн 85 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцох үеэрээ ОХУ-н 2018 оны ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөнө гэдгээ мэдэгдлээ.
Гэхдээ ‘Нэгдсэн Орос’ нам түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эсэхээ энэ сарын 22-23-нд болох намын их хурлаараа шийдэх аж. Тус намын даргын нэгдүгээр орлогч Андрей Исаев ‘Нэгдсэн Орос’ нам Путиныг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийг нь дэмжинэ гэдгийг мэдэгдээд байгаа юм. Тэрбээр ‘Путин бол үндэсний лидер гэдгээ харуулсан. Ард түмэн түүнийг дэмжиж байгаа’ гэв.

