Манай улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн ахуйн хүрээнд буюу гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй байдаг. Гэтэл үүнд анхаарлаа хандуулж байгаа төрийн бодлого, хууль дутмаг байгаа талаар олон хүн ярьдаг. Хүүхдийн хүчирхийлэл олон нийтийн өмнө ил болсоор байна
Тэгвэл хэд хоногийн өмнө Монгол HD телевизийн хамт олон Төв аймагт ажилласан байна. Энэ үеэр эмнэлгийн гадна зургаан настай охиноо өвлийн тэсгэм хүйтэнд нимгэн хувцастай нь зогсоож шийтгэж байгаа ээжтэй таарсан байна. Улмаар тухайн ээжийг яагаад ингэж байгааг нь асууж, тодорхой хэмжээний шаардлага тавьж, холбогдох газарт мэдээлэл хүргэсэн байна. Охины ээж хэлэхдээ охин нь өөрийг нь алгадсан учраас шийтгэх гэж гадаа зогсоосон хэмээжээ.
https://www.facebook.com/MongolTVNews/videos/585165861654013/
