БНСУ-д хууль бусаар ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийг албадан гаргах үйл ажиллагаа сар бүр явагдсаар байна. Тус улсын Гадаадын харьяат эрхэлсэн газраас хууль бусаар амьдарч буй иргэдийн нэрсийг гаргахад Монгол улсын 11300 иргэний бүртгэл гарчээ. Тиймээс хуулийн дагуу иргэдийг албадан гаргах ажиллагаа явагдаж баригдсан Монгол иргэдийг саатуулж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллэж байна.
Сар бүр Сөүл болон томоохон хотуудад самналт хийх эрэн сурвалжлах ажил үргэлжилж байна. Хууль бусаар амьдарч буй гадаад иргэнийг ажиллуулсан үйлдвэрийг торгож, үйл ажиллагааг нь зогсоож, байгууллагын дансыг хаах зэрэг хатуу арга хэмжээг аваад эхэлжээ. Мөн хууль бусаар ажиллаж буй гадаад иргэнийг барьж өгсөн хүнд мөнгөн шагнал амалсан бөгөөд тус улсын иргэд идэвхтэй хамрагдаж байгаа аж.
