Диана Макакон гэх нэгэн бүсгүй амаржиж хүүтэй болжээ.Харин дөнгөж төрсөн хүүхдээ харсан эцэг эх нилээдгүй хүнд шоконд оржээ. Учир нь тэдний хүү 14.1 кг жинтэй 55 см урттай төрсөнд байгаа юм. Жирийн хүүхэд дөнгөж төрөхдөө дунджаар 7.7 паунд байдаг, энэ их сонин үзэгдэл хэмээн эмч нь хэлжээ.
Харин хүүгийн ээж Диана хэлэхдээ: “Түүнийг би ийм том гэж төсөөлж байгаагүй. Учир нь би жирэмсэн байхдаа дуран авиагаар үзүүлэхэд жирийн хүүхэд шиг харагдаж байсан.
Гэхдээ би маш их баяртай байна.Учир миний хүү эрүүл саруул төрсөн ба тэр маш үзэсгэлэнтэй” хэмээн хэлжээ.Хүү Колумбигийн Magdalena хойд хэсэгт байрлах Сенянага Поликлиник эмнэлэгт энэ сарын 2-ны 10 цагт мэндэлжээ.




