Иерусалим хотод АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын гэрэл зургийг шатааж эсэргүүцлээ илэрхийллээ. Д.Трампын зургийн шатаасан жагсагчид Израйльчууд бус палестинчууд байсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлбарласан байна. Жагсагч палестинчүүд АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп нэг талыг барьж, палестинчуудыг шахан гадуурхаж байгааг эсэргүүцсэндээ ийм алхам хийжээ.
Хоёр сарын өмнө болсон НҮБ-ын чуулганы үеэр Д.Трамп “Палестинчууд Израйлийн тусгаар тогтнолд заналхийлж байна” гэж мэдэгдсэн нь ийнхүү маргаан дэгдээж, жагсаал хийх гол шалгаануудын нэг болоод байгаа юм.



