default
Монгол Улсын хил дээрээс буцаагдсан иргэдийн 74 нь БНХАУ-ын, зургаа нь БНСУ-ын харьяат байсан бол Узбекистан, Непалын тус бүр дөрөв, ОХУ, Филиппин, Киргизийн тус бүр хоёр, Азербайжаны нэг иргэн байсан юм.
Тэдгээр иргэдийн хувьд зорчих шалтгаанаа тодорхой тайлбарлаж чадаагүй, визийн ангилал нь айлчлалын зорилгод нийцээгүй, Монгол Улсад оршин суух болон буцаж явах санхүүгийн баталгаагүй, мөн заримынх нь визийн хугацаа дууссан байжээ.
