
Владимир Путиныг тэнэг гэж дуудаж, Украины армид хандив өгсөн Оросын дуучин Вадим Стройкин 10 давхраас унаж, нас баржээ. Түүнийг Украинтай холбоотой байж болзошгүй гэж сэжиглэж байна. Хэрвээ Украины армид дэмжлэг үзүүлсэн нь нотлогдвол тэр 20 хүртэлх жилийн хорих ял авах байжээ.
59 настай Стройкин улс төрд оролцдоггүй ч Украин дахь дайны талаар илэн далангүй ярьж, “BK” платформд байнга үзэл бодлоо нийтэлдэг байв. Тус платформыг Оросын фэйсбүүк гэж нэрлэдэг.
Тэрээр 2022 оны гуравдугаар сард цахим хуудсандаа “Энэ тэнэг Путин өөрийн ард түмэн, ах дүүстэйгээ дайн зарласан. Би түүнийг үхүүлмээргүй байна. Харин түүнийг шүүж, шоронд орохыг нь хармаар байна” гэж байв. Мөн өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ-ын сөрөг хүчин Алексей Навальныйг нас барсны дараа “Ноход” гэсэн үгийг нийтэлж байжээ.
Орос, Украины дайн эхэлснээс хойш учир битүүлгээр нас барагсдын жагсаалтыг ийнхүү Стройкин нэгээр нэмж байна. Оросын армийн нэр хүндийг гутаасан хэргээр олон ч хүн шийтгэл амссан. Мөн сүүлийн саруудад сөрөг хүчний эсрэг Оросын кампанит ажил эрчимжиж байна.
ЭХ СУРВАЛЖ: TELEGRAPH
