Тэргүүн хатагтайн”Chanel” хүрэмний хэрэг хаагдав

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Мүн Жэ Иний эхнэр Ким Жун Сүк Энэтхэгт улсын мөнгөөр аялсан, Францаар аялахдаа “Chanel”-ын хүрэм өмссөн нь түүнийг хуулийн өмнө хариуцлага хүлээхүйц буруутан болгож байв. Тодруулбал, Ким Жун Сүк 2018 онд Энэтхэгийн Таж Махал сүмд очих үеэрээ 400 сая вон буюу 276,336 ам.долларын улсын мөнгийг үр ашиггүй зарцуулжээ. Мөн Парист айлчлах үеэрээ зээлээр өмссөн “Chanel” хүрмээ эргүүлж өгөлгүй хадгалжээ. Эдгээрт үндэслэн түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн санд хохирол учруулсан хэрэгт буруутгасан байсан.

Тэгвэл Баасан гаригт прокурорууд түүний хэргийг хэрэгсэхгүй болголоо. Сөүл хотын төв дүүргийн прокурорын газраас дээрх хоёр үйл явдалд Ким Жун Сүк буруутайг нотлох хангалттай нотлох баримт байхгүй гэж мэдэгджээ. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд олон хүнийг байцааж, баримт бичгийг шалгажээ.

Прокурорууд Кимийн Энэтхэгт хийсэн айлчлалыг хувийн айлчлал гэж үзэх боломжгүй гэжээ. Яагаад гэвэл тухайн үеийн Энэтхэгийн засгийн газар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч эсвэл өндөр түвшний өөр төлөөлөгчийг Дивали гэрлийн баярт оролцооч хэмээн уриад байжээ.

Харин “Chanel” хүрэмний тухайд тэргүүн хатагтай асан хүрмийг хувьдаа хадгалсан гэх нотолгоо байхгүй, айлчлалын дараа шууд загварын ордонд нь буцааж өгсөн гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

access_time 2025-02-08 15:51

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt