СӨРӨГ ҮР ДАГАВАР ДАГУУЛЖ БОЛЗОШГҮЙ-

Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй хууль хяналтын байгууллагуудын бие даасан, хараат бус байдлыг хангах, хууль хяналтын байгууллагууд хуулийг чанд мөрдөж, хүний эрхийг зөрчих, хэлмэгдүүлэх явдлаас ангид байж, шударга, шуурхай ажиллах ёстой гээд “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон асуудлыг одоошуурхай шийдвэрлэж, хууль зөрчсөн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой гэв. Авлига авсан, эсэх хэргийг шалгаж байгаатай холбогдуулаад Оюутолгойн гэрээг цуцлах, хөрөнгө оруулагчдыг хөөх тухай яриа гарч, зарим нам, улстөрчид мэдэгдэл хүртэл хийлээ. Оюутолгойн төслийг хэтэрхий улстөржүүлж, улс төрийн сэдэв болгох нь Монгол Улсын ашиг сонирхолд сөрөг үр дагавар дагуулж болзошгүй. Тиймээс УИХ-ын даргын захирамжаар “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэгтэй Ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг ажлын хэсгийн үйл ажиллагаанаас олон нийт дорвитой үр дүн хүсэн хүлээж байгаа, Дэд ажлын хэсэгтээ мэргэжлийн хүмүүс, иргэний нийгмийн төлөөлөл оруулах нь асуудалд нэгдмэл байр сууринаас хандах, зөв дүгнэлт гаргахад чухал ач холбогдолтой гэдгийг тодотгож байв.
Хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээнд хатуу хяналт тавьж, архи, согтууруулах ундааг үйлдвэрлэлийг хянаж, хуульчилж тусгах хэрэгтэйг мөн хэлээд, УИХ-ын гишүүдийн ёсзүй, хариуцлагын асуудалд онцгой анхаарч, УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хариуцлагыг чангатгах ажлаа эхлүүлнэ хэмээсэн юм.

ЧАДДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ-
.
Түүнчлэн, оффшор дансанд хөрөнгөө нуусан улстөрчдийн асуудлыг шийдвэрлэх тал дээр туйлын идэвх санаачилгагүй, хашин хандаж байгаа АТГ-ын дарга үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй байгаа учир өөрчилж томилох саналыг ойрны хугацаанд УИХ-д оруулна гэдгээ хэлж байв. Хуулийн дагуу томилдог албан тушаалтнуудаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон нь нотлогдвол үг дуугүй ажлаас чөлөөлж хариуцлага тооцно гээд УИХ, Засгийн газар ч гэсэн томилж чадсан бол, хариуцлага тооцож чаддаг байхгүй бол төрд итгэх, шударга ёсонд найдах иргэдийн итгэл улам бүр алдарсаар байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хууль санаачлах хүрээнд зохих асуудлаар хуулийн төсөл санаачлан оруулж, улстөржилгүй иргэд сонгогчдын итгэлийг хүндэтгэн дэмжээрэй гэж хүсч байна хэмээсэн юм.
Мөн дотоодын үйлдвэрлэгчдэд давуу эрх олгох, олон жижиг мэргэжлийн холбоодыг тендерт хамруулах, үйлдвэрлэгчдийг таван жилээр шалгаруулах, ингэснээр маш олон ажлын байрыг урт хугацаанд бий болно гээд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлбэл иргэдийн 90.8 хувь нь дэмжинэ гэв.
Түүнчлэн “Иргэдийн хүсэл шаардлага байгаа учир Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах бол олон нийтийн санаа бодолд тулгуурлах хэрэгтэй. Өөрчлөхийн тулд өөрчлөх биш өөдлөхийн тулд өөрчлөх зарчмыг хатуу барьж ажиллана. Улс төрийн намуудын нэр хүнд алгуур унасаар өнөөдөр нийлээд 30 хувьд ч хүрэхгүй байна. УИХ-ын гишүүд хуралдаа суухгүй байгаа нь хэм хэмжээнээс хэтэрлээ. Хуралдаа суухгүй бол суудлаа тавьж өгөх хэрэгтэй. Томилогдсон албан тушаалтнууд үүргээ биелүүлж байна уу, ажлаа хийж байна уу гэдэгт хяналт тавьж, шалгах хэрэгтэй. Хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлсэн хөрөнгөө үндэслэлтэй тогтоох хэрэгтэй. Үндэслэлгүй хөрөнгөжсөн шүүгчидтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Өнөөдөр төрийн албан хаагч 189 мянган ажлын байр бий болжээ. Багш, эмч нар иргэддээ үйлчлэх ёстойгоос төрийн албан хаагчдад үйлчлэх ёсгүй. Засгийн газар уул уурхайгаас хэт хамраалтай бодлого гаргаж байна. Өнөөдөр экспортод гаргаж буй гол түүхий эдийг боловсруулах тавхан үйлдвэр гаргахад эдийн засаг сайжирна. Байгаа боломждоо тулгуурласан эдийн засгийг бий болгоход одооноос санаа тавих учиртай” хэмээсэн юм.
Үүгээр УИХ-ын 2018 оны Хаврын ээлжит чуулган нээлтээ хийж, үйл ажиллагаагаа эхлүүллээ. Хаврын чуулганы эхний өдөр УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороо хуралдах хуваарьтай байгаа юм.
