
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков төрийн тэргүүний үйл ажиллагааг сурвалжилдаг өргөн бүрэлдэхүүнтэй “Кремлийн пул” гэж нэрлэгддэг сэтгүүлчдийн баг одоо ач холбогдолтой байхаа больсон, тараана хэмээн мэдэгджээ. “Өмнөх шиг өдөр тутмын таван сонин, телевизийн гурван суваг, бас мэдээллийн гурван агентлаг /сайт/ төлөөлсөн сэтгүүлчдийн багтай явах шаардлагагүй болсон. Сошиал медиа, мэдээллийн технологийн ачаар мэдээллийг бага зардлаар илүү шуурхай хүргэх боломжтой болсон” гэж тэр хэлсэн байна. ОХУ-ын эдийн засгийн дээд сургуулийн Медиа, харилцаа, дизайны факультетийн оюутнуудтай уулзах үеэрээ тэр энэхүү мэдэгдлээ хийжээ.
#СошиалМедиа – #PublicRelations 🗣️🗣️🗣️
Сэтгүүлч: Н.Урантогтох
