
Өөрийгөө “цусан шулам” хэмээн нэрлэсэн 26 настай Язмина Жаде хэмээх австрали бүсгүй нийгмийн сүлжээнд од болж байна. Үсчин мэргэжилтэн энэ бүсгүй сарын тэмдгийнхээ цусыг саванд хуримтлуулж, нүүр, үсэндээ түрхдэг бөгөөд үүнийг туршиж үзэхийг эмэгтэйчүүдэд уриалжээ. Хачирхалтай нь, түүний энэ тэнэг үйлдлийг даган дууриаж, нүүрэндээ цус түрхсэн эмэгтэйчүүдийн зураг Фэйсбүүкээр дүүрэн тархаж байна.

Язмина “Энэ бол өөрийнхөө бие, организмыг дахин сэргээж буй ариун зан үйл. Эмэгтэйчүүд бидэнд сарын тэмдгээсээ ичих шаардлага ер байхгүй” хэмээн ярьжээ. Гэхдээ түүнийг ямар ч утга учиргүй, сөрөг зүйлд уруу татсан хэмээн шүүмжлэгчид цөөнгүй байна.
