
Б.МӨНХ-ОРГИЛ хуудаснаас
Хүн л юм чинь сэтгэл зүрхтэй
Хүрэх өндөрлөг, зорилго тэмүүлэлтэй
Хайргүй нэгнээс халамж горьдох
Хагацал бас урвалтын шархтай
Хүн л юм чинь инээд нулимстай
Хүнээс дутахгүй амьдрах хүсэлтэй
Ирээгүй нэгнээс хүлээсэн хайр
Итгэл эвдэгсдийн гомдлын мөртэй
Хүн л юм чинь сайхны төлөө
Хүртэх жаргал, амсах зовлонтой
Хуумгай нэгэнд сэтгэлээ зүсүүлж
Хуурамч хэврэгийн гүн сорвитой
Хүн л юм чинь ичих нүүртэй
Хүрээлэх олондоо муугаа үзүүлэхгүй
Жижиг зүйлээр нэрээ сэвтүүлж
Жигшүүртэй амьдрахыг хэзээ ч бодохгүй
Хүн л юм чинь имээх зүйлтэй
Хүндтэй хүнээсээ сонсох үгтэй
Ачийг санаж хариуг нь барих
Алс хэтийн гэгээн болзоотой
Хүн л юм чинь хайрлах ухаантай
Хүүхэд насны гэнэн мөрөөдөлтэй
Өвдөж шаналсанд гараа сунгах
Өгөөмөр их нууцхан сэтгэлтэй
Б.МӨНХ-ОРГИЛ
2018.01.23-нд
