
ОХУ-д зохион байгуулагдах энэ удаагийн ДАШТ хамгийн өндөр зэрэглэлийн хамгаалалттай тэмцээн болж магадгүй байна.
Учир нь тус улсын арми Сири улсад Исламын улс бүлэглэлийн эсрэг ажиллагаанд амжилттай оролцож ялалт байгуулсан. Энэ нь нэг талаар тэдний зэвсэглэлийн ур чадварыг харуулж байгаа ч нөгөө талаараа дотоодын аюулгүй байдлыг нь эрсдэлд оруулж байна.
Хэдхэн сарын дараа явагдах хөлбөмбөгийн дэлхийн цомын тэмцээн Оросын хувьд дотоодын аюулгүй байдлаа хэрхэн хангаж байгаа тухай нэг ёсны шалгалт болж өгнө гэж ажиглагчид тодорхойлж байна.
Тэд тэмцээний аюулгүй байдлыг хамгаалахын тулд агаарын довтолгооноос хамгаалах системүүдээ байлдааны бэлэн байдалд ажиллуулахаар төлөвлөжээ. Мөн Сирийн ажиллагаанд оролцсон сөнөөгч онгоцнууд агаарт эргүүлийн үүрэг гүйцэтгэх аж. Албаныхны мэдээлснээр 30мм-ийн сумтай буугаар тоноглогдсон, 2414км/цаг хурдлах чадвартай “Миг-28”, “Миг-28” сөнөөгч онгоц агаарын аюулгүй байдлыг хамгаална. Түүнчлэн, богино зайн ажиллагаанд зориулагдсан байлдааны сөнөөгч нисдэг тэргүүд багтаж байна.
Эдгээр агаарын сөнөөгч нь нисэх онгоцны буудлаас тоглолт явагдах цэнгэлдэх хүрээлэн хүртлэх агаарын замд эргүүл хийнэ.
