
Сүүлийн үед залуусын дунд шуугиан тарьж, эрчээ аваад буй контент бол “+17”. Нэг хэсэг “Оннц дүмд”-ээр амьсгалсан үзэгчид ийнхүү шинэ цувралд анхаарлаа хандуулах болсон бөгөөд зөвхөн UNOVISION, DDISH, LOOK TV-ээр дамжин үзэгчдийн хүртээл болж байгаа. Эдгээр сувггийг хэрэглэгчдээс бусад хүмүүс хулгайгаар буюу зөвшөөрөлгүйгээр хуулбарлан оруулсан чанар муутай бичлэгийг үзэхээс өөр аргагүйд хүрээд буй. Цаг зав,хүч хөдөлмөрөө зориулж хийсэн өөрсдийн бүтээлээ энэ замаар олны хүртээл болгох дургүй байдаг уран бүтээлчид удаа дараа дургүйцлээ илэрхийлээд авсан.
Үүний хариуд хулгайн бичлэг үзсэн ч төлбөрөө төлөхийг хүссэн үзэгчид бий болж эхэлжээ. Жүжигчин залуусын хувийн дансруу төлбөр болох мөнгөө шилжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн үзэгчид олширсон бөгөөд залуус энэхүү үйлдэлд нь ихэд урамшин уяран суугаа сурагтай.




