
тэрбээр 2001 оны улсын баяр наадмын барилдааны үеэр А.Сүхбатыг тийрсэн гэх үйлдлийнхээ тухай, “Үнэхээр хариуцлагатай барилдаан байсан. Бидний өрсөлдөөн ч ширүүхэн байсан үе. Тэгээд бие, сэтгэл бүх л анхаарлаа төвлөрүүлж барилдах гэхээр л Сүхбат юм яриад барилдуулахгүй байсан. Маш олон зүйл яриад огт барилдуулаагүй. Энэ тухай би ганцхан удаа 2001 оны долоодугаар сарын 16-ны Сэрүүлэг сонинд товчхон ярьсан. Түүнээс хойш нэг ч сонин, сэтгүүлд ярьж байгаагүй. Арван дөрвөн жил би чимээгүй явсан. Сүхбат саяхан телевизийн нэвтрүүлгээр намайг танхай, мулгуу этгээд гэж ярина билээ. Би өөдөөс юм яриад байгаа хүний яриаг сонссондоо мулгуу гэж хэлүүлсэндээ гомдолтой байна. Уг нь хүний үгийг сонсоно гэдэг соёл, хүндэтгэл шүү дээ. Тэр үед юу ярьсан гэхээр “Чи надад буугаад өгчих, өнгөрсөн жил би түрүүлсэн.

Энэ жил түрүүлбэл аварга болно. Дараа нь би чамд хоёр жил дараалан бууж өгнө” гээд байсан… Ингэж ярьснаар миний төвлөрсөн төвлөрөл бүх анхаарлыг сарниулчихсан. Энэ бол бөх хүнээс гарамгүй хорон муухай заль л даа. Тэгээд зогсож байснаа гэнэт аваад хаячихсан. Санаж байгаа бол намайг давчхаад цаашаа явж дэвэхгүй, шууд намайг араас хүлж хоёр гараараа холбож тэврээд бөмбөртөл чичрээд зогсоод байсан. Тэгж л миний зорилго, бүтэн жилийн хөдөлмөр талаар болсон хэрэг. Тэгээд л би тавиулах гэж байхдаа тийм үйлдэл гаргасан. Энэ үйлдэлдээ би одоо хүртэл гэмшиж явдаг” хэмээн ярьжээ.
Мэдээний эх сурвалж: http://time.mn:81/64740
