“Х-түц” продакшны уран бүтээлчид жил бүр Өвлийн инээмсэглэл хэмээх хошин хөтөлбөрөөр ард түмэндээ шинэ оны бэлэг барьдаг билээ. Тэгвэл 2018 шинэ жилийн баярын хөтөлбөрийн зураг авалтаа эхэлсэн бөгөөд энэ жилийн хөтөлбөрт түүний бяцхан охин дүр бүтээж байгаа гэнэ.
Жүжигчин СТА Н.Онон бага охины хамтаар жүжиглэж буй зургаа цахим хуудаснаа хуваалцжээ. Зургийн тайлбарт “Өвлийн инээмсэглэл 2018, охин маань тоглоод эхэллээ. Х-түц хэд дэхээ ч гаргаад эхлэв дээ” гэж бичжээ. Уг зургийн сэтгэгдэл дор “аавтайгаа адилхан хөөрхөн охин байна” гэсэн сэтгэгдэл давамгайлжээ.
