Энэтхэгийн хүн могой хочоороо нэрд гараад буй 16 настай Шалини Ядав хэмээх охин зургаан долоо хоногт нь арьс нь гууждаг онцлогтой. Түүнд Их Британийн хандивын сангаас тусламж үзүүлж, Европ тивийн эмч нар эмчлэх боломжтой болсон. Ингэснээр Испанид эмчилгээ хийлгэхээр болсон юм. Шалини охин энэ өвчнөөсөө болж, сургуулиасаа гарсан юм. Учир нь хамт сурдаг хүүхдүүд нь түүнээс айдаг байсан тул гэрээр боловсрол олгохыг илүүд үзжээ. Тэрбээр гурван цаг тутамд биеэ чийгшүүлж, угаах шаардлага гардаг тул байнга хүний асрамжинд байхаас өөр аргагүй болжээ. Их Британийн хандивын сангаас түүний зардлыг төлсөн бол Испанийн эмч нар үнэгүй эмчлэхийг зөвшөөрсөн юм. Охины арьс нас ахих тусам улам хэцүү болж байсан тул алхаж чадахаа больсон билээ. Харин Испанид болсон хагалгааны дараа 10 хоногийн дараа арьс нь эдгэж эхэлсэн байна. Энэтхэгийн төвд байрладаг Новгонг хотод төрсөн Шалини тун удахгүй нутаг буцах юм.
https://www.youtube.com/watch?v=CX9it-fGin4
