Өнгөрсан сард Харүмафүжи Д.Бямбадорж нутаг нэгт бөх Таканоива А.Баасандоржийг зодсон хэрэг шуугиан тариад байгаа билээ.
Тэгвэл Таканоива А.Баасандоржийн төрсөн ах Таканоивагийн толгойны гэмтлийг ил болгожээ. Тэрбээр, “Миний ганц өнчин дүүг өмөөрч дуугарсан Монголын сумо бөхийн холбоонд баярлалаа” хэмээн энэхүү зургийг Монголын сумо бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяр луу явуулсан байна. Зурагнаас харахад Таканоива А.Баасандорж толгойдоо арваад оёдол тавиулсан байна.

