Энэ сарын 22-ны өглөөний 07:00 цагийн үед Үндэсний дээд сургуулийн оюутан, 21 настай А.Мягмарсүрэн “Цамбагарав ороод цааш хичээлдээ явлаа” хэмээн гэрээсээ гарчээ. Түүнээс хойш тэрбээр ямар ч сураггүй, утас нь холбогдохгүй, хэнтэй ч холбоо барилгүй алга болсноос хойш долоо хоноод байгаа аж. А.Мягмарсүрэн гэрээсээ гарах үедээ хар хөх өнгийн малгай, цэнхэр куртка, хөх жийнсэн өмдтэй, шар бор өнгийн түрийтэй гуталтай, бор өнгийн үүргэвчтэй байжээ.
Одоогийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэл хийж, сүүлд түүнтэй уулзсан гэх ангийн найзуудаас нь болон ойр дотны хүмүүсээс мэдүүлэг, тайлбар авч эхэлжээ.Одоогоор алга болсон оюутныг хайх ажил 6 дахь өдөртөө үргэлжилж байна.

