Энэ жилийн “Miss Pacific International-2017” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа Д.Анундарь усны хувцастай шилдэг 15 оролцогчийн нэгээр шалгарчээ.Тэрээр Мисс Монголиа 2017″ тэмцээнд дэд байрыг эзлэж байсан загвар өмсөгч юм. Одоо 22 настай бүсгүй маань 2015 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Аялал жуулчлалын менежментийн чиглэлээр төгсжээ. Телевизийн салбарт ажиллах сонирхолтой бөгөөд хөтлөгчөөр ажилладаг аж. Филиппин улсад зохион байгуулж буй “Miss Pacific International-2017” тэмцээний финалийн шалгаруулалт энэ сарын 29-нд болох нь ээ.
www.mgltimes.mn












