Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид нийслэлд үйл ажиллагаа явуулж буй саун массажны газруудаас ноцтой, хууль бус үйлдлүүдийг илрүүлэн, таслан зогсоож, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг нэр хаяг нь тодорхойгүй сауны газарт зургаан эмэгтэйн биеийг үнэлүүлж байжээ. Тэдний хоёр нь насанд хүрээгүй бөгөөд нэг нь жирэмсэн байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Мөн тус дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр, хаяг нь тодорхойгүй сауны газрыг шалгахад дөрвөн эмэгтэйн биеийг үнэлүүлж байсан бөгөөд нэг нь насанд хүрээгүй болох нь шалгалтаар тогтоогдсон байна.
