Баянзүрх дүүрэгт байрлах ’’Мандала’’ хотхонд шинээр баригдаж байгаа барилгын суурийн давхарын дэд станцийн өрөөнд “Прохит” ХХК-ийн цахилгаанчин цахилгаанд цохиулан, төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу өдрийн 20:31 цагт нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн долоон алба хаагч, хоёр автомашинтай 20:42 цагт очжээ. Ингэхэд “Прохит” ХХК-ийн цахилгаанчин тус дүүргийн иргэн Б /27 настай, эрэгтэй/, 380 вольтын хүчдэлд цохиулж, цахилгаан хуваарилах шүүгээнд наалдаж нас барсан байсныг салгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Уг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
