


Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяагийн албан ёсны вэб сайт олон улсын хэрэглэгчдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болох зорилтын хүрээнд япон, солонгос, англи, хятад хэл дээр мэдээлэл хүлээн авах сонголтыг нэмж орууллаа.
Энэхүү шинэчлэл нь гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, гишүүний үйл ажиллагаа, байр суурийг ил тод, хүртээмжтэй түгээхэд чиглэж байна. Та www.uuriin-tuya.mn сайтаар зочлоорой!
