
Ираны дээд шүүхийн хоёр ахлах шүүгчийг буудан хөнөөсөн хэрэг гарчээ. Тодруулбал, Бямба гаригийн өглөө Тегеран хотын шүүхийн байр луу зэвсэгт этгээд дайран орж, Али Разини, Мохаммад Могисе нарыг буудсан байна. Уг хэргийг үйлдсэн этгээд дараа нь хэргийн газраас зугтаж яваад амиа хорлосон гэж шүүхийн байгууллагаас хожим мэдээлжээ. Халдлагын улмаас мөн нэг бие хамгаалагч шархадсан байна.
Халдлага үйлдэх болсон шалтгаан нь тодорхойгүй байна.
Гэхдээ тухайн хоёр амиа алдсан шүүгч 980-аад оноос хойш Исламын засгийн газрыг эсэргүүцэгчдийг дарах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг байсантай холбоотой гэж зарим эрх баригчид үзэж байна. Шүүхийн хэвлэл мэдээллийн албанаас уг халдлагыг санаатай аллага гэж тодорхойлсон бөгөөд анхан шатны дүгнэлтээр халдлага үйлдэгч дээд шүүхээр хэлэлцсэн ямар ч хэрэгт холбогдоогүй байжээ. Одоогийн байдлаар, албаныхан халдлагад өөр хүн оролцсон эсэхийг шалгаж байна.
Хохирогч хоёулаа шүүхийн байгууллагад хэдэн арван жил ажилласан.
Дээд шүүхийн хувьд тэдний үүрэг хариуцлагад цаазаар авах ялыг батлах зэрэг багтдаг байжээ. 71 настай Разини нь Ираны хамгийн ахмад шүүгчдийн нэг байсан бөгөөд 1998 онд амийг нь хороох гэсэн ажиллагаанаас мултарч байсан удаатай. Харин 68 настай Могисе хүний эрхийг зөрчсөн гэх үндэслэлээр Европын Холбоо, АНУ, Канад улсаас хориг арга хэмжээ авсан байжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
