Ерөнхийлөгч нар Трампийн ёслолд оролцохгүй

АНУ-ын шинэхэн ерөнхийлөгч Дональд Трамп энэ Даваа гаригт тангарагаа өргөнө. Түүний тангараг өргөх ёслолын уламжлалт үдийн зоогт АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нар буюу Барак Обама, Билл Клинтон, Жорж Буш нар оролцохгүй аж.

Обама урилга хүлээн авсан ч оролцохоос татгалзсан тухай асуудлыг түүний ойрын эх сурвалж мэдээлжээ. Клинтоныг мөн урьсан боловч оролцохоор төлөвлөөгүй байна. Бушийн хувьд мөн л урилгаас татгалзсан гэх мэдээлэл байна. Төрийн нарийн бичгийн дарга асан, тэргүүн хатагтай Хиллари Клинтон ч мөн адил тангараг өргөх үдийн цайны урилга хүлээн авсан ч оролцохгүй гэжээ.

Гэхдээ ерөнхийлөгч нар үдийн зоогийг алгасах ч тангарах өргөх ёслолд оролцоно гэлээ. Мишель Обамаг эс тооцвол өмнөх тэргүүн хатагтай нар тангараг өргөх ёслолд оролцоно гэж Обамагийн ажлын албанаас мэдээлэв. Мишель Обама өнгөрсөн долоо хоногт ч бас ерөнхийлөгч агсан Жимми Картерыг оршуулах ёслолд оролцоогүй.

Тангараг өргөх өдөр бол үе үеийн ерөнхийлөгч нарын цугладаг цорын ганц тохиолдол гэхэд хилсдэхгүй. Харин Трамп 2021 онд Жо Байдены тангараг өргөх ёслолд оролцохоос татгалзаж байв.

ЭХ СУРВАЛЖ: NBC NEWS

access_time 2025-01-18 12:14

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt