Дасгалжуулагчтайгаа муудалцсан Марсело төрөлх багаасаа “хөөгдөв”

Реал Мадрид болон Бразилын шигшээ багийн домогт тоглогч Марсело Европын хөлбөмбөгөөс холдож, нутагтаа эргэн очсон. Тэрбээр төрөлх клуб Флуминенсетэй эргэн нэгдэж, замналаа тэнд өндөрлүүлэхийг хүссэн ч төгсгөл санаснаар болсонгүй.

Марсело багийнхаа дасгалжуулагчтай муудалцаж, эцэст нь клубын удирдлагууд Марселогийн гэрээг цуцалжээ. Клубын мэдэгдэлд “Флуминенсе болон Марсело хоёрын хоорондох холбоо хөндөгдөөгүй хэвээр үлдсэн” гэв.

Өнгөрсөн жил Марсело клубынхээ хамтаар Рио де Жанейрогийн аварга болж, Копа Либертадоресын эзэн болсон билээ. Тэрбээр энэ л клубээс замналаа эхлүүлж, Реал Мадридыг зорьсон түүхтэй. 18 настай хүү нарлаг Испанид очиж, дэлхийн шилдгүүдийн нэг болоод зогсохгүй УЕФА Аваргуудын лигт таван удаа, Ла лигт зургаан удаа тус тус түрүүлжээ.

Флуминенсегийн дасгалжуулагч Менезес өдгөө 36 настай Марселог Гремиогийн эсрэг сэлгээнээс тоглуулах бодолтой байсан ч ам мурийж, улмаар талбайд гаргаагүй аж. Флуминенсе тус тоглолтод 2-1 гэсэн харьцаатай хожиж байсан ч эцсийн мөчид гоол алдаж, 2-2 гэсэн харьцаатай тэнцжээ.

Менезес тус тоглолтын дараа “Би уг нь Марселог талбайд гаргах гэж байсан юм. Гэвч нэг таагүй үг сонссон. Тэр л миний бодлыг өөрчилсөн. Тэр талбайд гарсан ч бидний асуудлыг зохицуулж чадахгүй байсан. Түүнийг тоглолт дуусахаас 2-3 минутын өмнө л оруулах байсан юм” гэлээ.

access_time 2024-11-05 09:03

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt