АНУ сонгууль: Сард 2 тэрбумыг “үрж” байна
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахад тун ойртоод байна. Энэ үед дэд ерөнхийлөгч Камала Харрис, ерөнхийлөгч асан Дональд Ж.Трамп нар сурталчилгаа болон сонгогчидтой уулзах уулзалтад хамгийн их мөнгийг зарцуулж байгаа аж. Энэ талаар “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа онцолж байна.
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт гарсан санхүүгийн тайланд дурдсанаар, сүүлийн 16 хоногийн дотор өрсөлдөгчид Улс төрийн үйл ажиллагааны хороодтойгоо (PAC) хамтран хагас тэрбум ам.долларын зарлага гаргасан байна. Тодруулбал, Харрис болон Трампийн кампанит багын нийт зардал 265 мянган ам.доллар байсан бол дэд ерөнхийлөгчийн супер “PAC”, ерөнхийлөгч асны дөрвөн супер “PAC”-ны нийт зардал 260 мянган ам.доллар гаруй байжээ.
Санхүүгийн тайлан нь аравдугаар сарын 1-нээс 16-ныг хүртэлхи зардлыг тусгасан.
Учир нь Холбооны сонгуулийн хорооны мэдээлснээр нэр дэвшигчдийн зардал 48 цаг тутам өөрчлөгдөж байдаг тул өнгөрсөн хугацаанд зарцуулсан мөнгийг ашиглан тайлан гаргах зүйтэй гэсэн юм. Мөн нэр дэвшигчдийн зардлыг хянах нь өрсөлдөөний явц хэрхэн үргэлжилж буйг нягтлахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Үндсэндээ нэр дэвшигчид таван төрлийн үйл ажиллагаанд хамгийн мөнгө зарцуулсан байх ба энэ нь сурталчилгаа, ажилчид, аялал, хөрөнгө босгох болон өрсөлдөгчөө харьцуулах зэрэг юм.
ОЛНО БАС ҮРНЭ
Дэд ерөнхийлөгч Камала Харрис 16 хоногийн дотор 166 мянган ам.долларыг сурталчилгаандаа зарцуулсан байна. Харин өнгөрсөн наймдугаар сард зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд сурталчилгаагаа байршуулахын тулд 130 сая ам.доллар зарцуулсан юм. Их хэмжээний мөнгөн зарлага гаргахаас гадна аравдугаар сарын эхэн үед тэрбээр 182.6 сая долларын хандив авсан гэж “The New York Times”-ийн санхүүгийн шинжээчид мэдээлсэн байна.
Харрис болон Жо Байден нар 2024 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эхэлснээс хойш нийт 1.8 тэрбум ам.долларын хандив босгож чаджээ.
2020,2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн хуримтлагдсан хандив
Харин ерөнхийлөгч асан Дональд Трамп болон түүний холбоотнууд 16 хоногийн дотор 92.1 сая ам.долларын хандив авсан. Гэхдээ 2022 оны арваннэгдүгээр сард тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэж мэдэгдсэнээсээ хойш нэг тэрбум ам.долларын хандивын босгыг давж чадсан юм. “The Times”-ийн мэдээлснээр, Трампийн үндсэн хороо аравдугаар сарын 1-нээс 16 хоногийн турш 100 сая ам.доллар зарцуулсан бөгөөд энэ нь өнгөрсөн зургаа, долоо, наймдугаар сарын зарлагаас илүү үзүүлэлт аж. Санхүүгийн тайланд тусгаснаар, ерөнхийлөгч асан зар сурталчилгаандаа зориулж 88 сая ам.доллар зарцуулсан ба эдгээр мөнгөн дүн сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн байх боломжтой.
Трамп аравдугаар сарын дунд үе гэхэд 36.2 сая ам.долларын хандивтай үлдсэн байжээ.
Харрисын хувьд гурав дахин их буюу 119 сая ам.долларын хандивтай үлдсэн нь өрсөлдөгчөөсөө илүүрхэх санхүүгийн боломжийг харуулж байна. Түүнчлэн эрх баригч Ардчилсан нам нэр дэвшигчээ дэмжих журмаар үйл ажиллагаагаа өргөжүүлж, Харрисын өмнөөс мөнгө гаргаж байсныг Холбооны сонгуулийн хорооны тайлангаас харж болно. Гэсэн хэдий ч Трампийн Бүгд найрамдах нам бууж өгөлгүйгээр аравдугаар сарын 16-ны байдлаар үлдсэн 48 сая ам.долларын хандиваасаа 23.8 саяыг түүний сурталчилгааны 355 ажилчинд цалин хэлбэрээр олгожээ.
2020,2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн зарлага
АРДЧИЛСАН БҮЛГИЙН ХАМГИЙН ТОМ ХАНДИВЛАГЧ НУУЦ ХЭВЭЭР
Ардчилсан намын хамгийн том супер “PAC” болох “Future Forward” нь зар сурталчилгааны хожуу худалдан авалтыг нэн тэргүүнд тавьдаг. Тиймээс тус бүлгийн хандив хамгийн сүүлд босч, нэр дэвшигчийн сурталчилгаанд ашиглагддаг байна. Жишээлбэл, сонгууль эхэлснээс хойш хандив босгосон гэх ямар ч мэдээлэл дэлгээгүй “Future Forward” өнгөрсөн Лхагва гаригт 82 сая ам.доллар хандив босгон, зар сурталчилгаанд ашигласан гэдгээ илчилжээ.
Тус бүлэг аравдугаар сарын хагас гэхэд 89 сая ам.доллар цуглуулсан болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь өдөрт 6 сая ам.долларын хандив авсан гэсэн үг юм.
Фейсбүүкийг үүсгэн байгуулагчдын нэг Дастин Московиц аравдугаар сараас өмнө 13 сая ам.долларын хандив өгсөн байжээ. Дараа нь 25 сая ам.доллар хандивласнаараа Ардчилсан намын бүлгийн томоохон зарцуулагчдын тэргүүн эгнээнд бичигдсэн. Гэсэн хэдий ч Харрисыг дэмжиж, хамгийн их мөнгийг хандивласан нэгэн нууц хэвээр байна. Тодруулбал, аравдугаар сарын эхээр цугласан 89 сая ам.долларын 40 саяыг нь нэрээ нууцалсан эрхэм хандивлажээ. Тухайн хүн нь супер “PAC” хар мөнгөний бүлгээс гаралтай гэгдэх бөгөөд энэ нь бүлгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх нууц хэсэг бүлэг хүмүүс юм.
ЭЛОН МАСКИЙН ТРАМПД 119 САЯЫГ ЗАРЦУУЛЖЭЭ
Тайланд дурдсан 16 хоногийн дотор Элон Маск Бүгд найрамдахчуудыг дэмжих зорилгоор 57 сая ам.доллар зарцуулжээ. Дэлхийн хамгийн баян хүн тэрбээр Трампийн супер “PAC”, Америк “PAC” зэрэг хороонуудад мөн адил мөнгө хандивлаж, ерөнхийлөгч асанг Цагаан ордонд дахин илгээхийн тулд 119 сая ам.долларыг өөрийн түрийвчнээсээ гаргаад байна.
Гэсэн хэдий ч Маск Лас Вегас дахь казиногийн магнат Мириам Аделсоныг гүйцэж түрүүлж чадсангүй.
Маскийн хувьд энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиас гадна мужийн сенатын сонгуульд үнэтэй хувь нэмэр оруулж буй. Тодруулбал, Бүгд найрамдах намаас сенатын сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүдэд их хэмжээний мөнгө зарцуулжээ. Жишээ нь, нэр дэвшигч Митч МакКоннелийн холбоотон хороонуудад 10 сая ам.доллар, Тони Гонзалесын сонгуулийн хороонд 825 мянган ам.доллар зэргийг хандивлаж Бүгд Найрамдахын хамгийн том хандивлагч болоод буй.
АНУ-ын ерөнхийлөгчийн 2024 оны сонгууль арваннэгдүгээр сарын 5 болох бөгөөд нэр дэвшигчдийн зарлага бүртгэгдсэн хэвээр байна. Хэрэв Дональд Трамп, Камала Харрис нар хэдэн ам.долларыг юунд зарцуулсныг сонирхохыг хүсвэл “Federal Election Commission”-оос харах боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Галт суманд газар хөдөлжээ
2024-11-28
-
Жаир Болсонаро төрийн эргэлт хийх гэж оролдсон гэв
2024-11-27
-
МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг АТГ-аас саатуулжээ
2024-11-27
-
Орос, Ираны хямралыг үл харгалзан газрын тосны үнэ тогтвортой байна
2024-11-26
-
“Их Засаг” их сургуулийн ректор Н.Ням-Осорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
2024-11-26
-
Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
2024-11-26
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг
2024-11-25
-
4 сая гэр бүлийг салгах Трампийн төлөвлөгөө
2024-11-25
-
Хезболла бүлэг Израиль руу 250 пуужин харвалаа
2024-11-25
-
Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
2024-11-20
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо
2024-11-10
-
Дасгалжуулагчтайгаа муудалцсан Марсело төрөлх багаасаа “хөөгдөв”
2024-11-05
-
Хезболлагийн хүн бамбай стратеги
2024-11-05
-
АНУ сонгууль: Сард 2 тэрбумыг “үрж” байна
2024-11-05
-
Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
2024-11-03
-
Төрийн далбааг мандуулж, Их цагаан тугийг цэнгүүллээ
2024-11-02
-
МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ ГАРГАЛАА
2024-10-29
-
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024-10-25
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан хот дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа
2024-10-20
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Австралийн Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч бараалхлаа
2024-10-17
-
Хятадад 245 сая хүн ажилгүйдлийн даатгалд хамрагджээ
2024-10-08
-
Кувейтийн санг “Найрамдал” медалиар шагналаа
2024-10-07
-
Украины арми Вухледараас ухрав
2024-10-04
-
Ираны ерөнхийлөгч Пезешкян Хамасын удирдагчидтай уулзжээ
2024-10-04
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам нар албан ёсны хэлэлцээ хийлээ
2024-10-01
-
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
2024-09-30
-
79 жилийн өмнөх идэвхтэй тэсрэх бөмбөг олджээ
2024-09-30
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррештэй уулзлаа
2024-09-26
-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын улаан загалмай хорооны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
2024-09-25
-
Израилийн агаарын цохилтоор Ливанд 492 хүн нас барав
2024-09-24
-
7 хоногт 7 кг турах өргөст хэмхний дэглэм
19959 Уншсан
-
Таны зүрх хэвийн ажиллахгүй байгааг илтгэх 8 анхаарууштай шинж тэмдэг
19806 Уншсан
-
Үүнийг ууж эхэлснээс хойш миний гэдэс яг л хоосрох шиг болсон! Эрт мэдсэн бол огт таргалахгүй л байж дээ…
19741 Уншсан
-
Хэрвээ та хүүхдээ бусдаас ухаалаг болгоё гэвэл эдгээр хоол хүнсээр хооллоорой!
19730 Уншсан
-
Таныг гэнэтийн үхлээс аврах дэлхийн №1 жимс
19142 Уншсан
-
Энэ бүсгүй 8 сарын турш өдөр бүр луувангийн шүүс уугаад итгэмээргүй үр дүнг мэдэрчээ!
19071 Уншсан
-
Хүүгээ том болохоос нь өмнө заавал хэлж өгөх ёстой 20 зүйл
18801 Уншсан
-
Хамт ажилладаг хүн маань нэг аргыг мэдэж авснаас хойш дахиж ядрахаа больсон. Аливаа өвчнийг анагаах эмчилгээний арга
18689 Уншсан
-
ЛАВРЫН НАВЧ ХҮСЭЛ Ч БИЕЛҮҮЛНЭ, МӨНГӨ Ч ДУУДНА
18647 Уншсан
-
Бүдүүн найз залууг нь доромжилсон цахим хэрэглэгчидэд ийм хариу барьжээ
18394 Уншсан
-
Таны нүдний харааг эрс сайжруулах шидэт бэлдмэл
18219 Уншсан
-
Таны нойр булчирхай өвддөг бол бүрмөсөн эмчилэх арга бий шүү!!!
18169 Уншсан
-
Нойр булчирхайг анагаагч 10 шидэт хүнсний бүтээгдэхүүн
18144 Уншсан
-
НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ АЙЛЫН ЦЭЭРЛЭХ 17 ЗҮЙЛ
18103 Уншсан
-
Ходоодны үрэвсэл намайг олон жил зовоосон. Харин үүнийг уугаад би бүрэн эдгэрсэн!
17807 Уншсан
-
Аавынхаа зодуураас зугтсан охин ДЭЭВЭР дээрээс үсэрч буй аймшигт бичлэг …/14+/
17736 Уншсан
-
ШӨЛ УУГААД 2 ДОЛОО ХОНОГТ 10-12 КГ ЖИН ХАСЪЯ
17663 Уншсан
-
ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ БЭЛДМЭЛ БУЮУ САРМИСТАЙ АРХИ ДАРАХ АРГА
17562 Уншсан
-
80 настай эмээ маань үүнийг уугаад, хараа нь сайжирч, сонин сэтгүүлийг төвөггүй уншдаг болсон!
17546 Уншсан
-
Нэрс жимсийг идэх итгэмээргүй 12 шалтгаан
16806 Уншсан
-
Ходоодны өвчнийг эдгээх Монголын эртний арга
16799 Уншсан
-
Ирээдүйд хүүхдээ сайхан амьдруулахын тулд зааж өгөх ёстой 7 ур чадвар
16791 Уншсан
-
5 хүн тутмын нэг нь элэгний өөхлөлттэй байдаг. Танд туслах байгалийн гаралтай 10 аргыг танилцуулж байна
16446 Уншсан
-
Зөгийн балтай сармис 7 хоног идээрэй! Үр дүн нь таныг алмайруулах болно.
16219 Уншсан
-
АНТИБИОТИКООС 1000 ДАХИН ХҮЧТЭЙ БЭЛДМЭЛ…
16120 Уншсан
-
Эзнийг нь шоронд хорьж байгаад дээрэмдсэн С.Баярын хэрэг….
15996 Уншсан
-
УЛААН ДАРСАНД ДАРСАН САРМИС 5 ХОНОГ УУГААД ЮУ БОЛОХЫГ ХАРААРАЙ, ГАЙХАЛТАЙ
15913 Уншсан
-
ТАНЫ СОНСГОЛЫГ 80% САЙЖРУУЛАХ ОНЦГОЙ АРГЫГ СУРААД АВААРАЙ!
15775 Уншсан
-
Тэнгэрээс УНАЖ ирсэн нохойд цохиулж гэмтжээ /бичлэг/
15617 Уншсан
-
Аливаа ажил үйл явуулдаггүй хар цагт ажлаа бүү эхлүүл
15140 Уншсан