Хятадад 245 сая хүн ажилгүйдлийн даатгалд хамрагджээ

Хятадад ажилгүйдлийн даатгалд хамрагдсан хүний ​​тоо есдүгээр сарын сүүлийн байдлаар 245 саяд хүрснийг Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамны эх сурвалж мэдээлэв. Ажилгүйдлийн хэмжээ их байгаа тул даатгал, хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны тэтгэмжийн уялдаа холбоог оновчтой болгоно гэлээ.

Тус яамны тоо баримтаас үзвэл, 2023 онд улсын хэмжээнд 7.3 сая ажилгүй хүн 72.9 тэрбум юань буюу 10.4 тэрбум ам.долларын ажилгүйдлийн даатгалын тэтгэмж авсан байна. Энэ нь өмнөх оноос 13.6 тэрбум юаниар нэмэгдсэн дүн юм.

Өнгөрсөн онд нэг хүнд ногдох ажилгүйдлийн даатгалын сарын хэмжээ 1814 юань буюу 2012 оныхоос хоёр дахин их байжээ.

2023 онд ажилгүйдлийн даатгалын үндэсний сангийн орлого 180 тэрбум 700 сая юаньд хүрч, зарлага нь 148 тэрбум 500 сая юаньд хүрсэн байна.

Хятадын нийт хүн амын дунд хөдөлмөрийн насныхны эзлэх хувь буурч буй. Хөдөлмөрийн нас буюу 16-59 насны хүмүүс өнгөрсөн онд эх газрын Хятадын хүн амын 61.3 хувийг эзэлж, өмнөх оныхоос 62 хувиар буурсан байна.

ЭХ СУРВАЛЖ: China daily

access_time 2024-10-08 23:03

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt