
Украины цэрэг, техникийн зардал 150 тэрбум ам.доллар давсан гэж тус улсын Батлан хамгаалахын сайд Рустем Умеров мэдэгдэв. Гэвч Оросын түрэмгийллийн эсрэг хангалтгүй байгааг хэлжээ. Тэрбээр “Бид 150 тэрбум ам.доллароос гадна олон улсын түншүүд, төсвөөс хөрөнгө оруулалт авдаг. Бидэнд илүү их мөнгө хэрэгтэй байна. Бид хүчээ нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Бидэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй байна” гэж Украины Рада телевизэд ярилцлага өгсөн байна.
Батлан хамгаалах сайд мөнгө зарцуулсан хугацааг тодорхойлоогүй аж.
Украины ерөнхийлөгч Володимир Зеленский 2024 оны цэргийн зардалд зориулж 12 тэрбум ам.доллар нэмж олгох тухай тушаалд гарын үсэг зурсан байдаг. Гэхдээ тус улс 2025 онд 28.6 тэрбум ам.долларын алданги хүлээх болсон талаар ерөнхий сайд Денис Шмигал мэдэгдсэн байна. Тиймээс ирэх онд төсвийн зарлагыг 87 тэрбум доллар байхаар төлөвлөж, дотоодын бүх нөөцийг “батлан хамгаалах, аюулгүй байдалд дахин чиглүүлэх” болсон байна. Түүний хэлснээр, батлан хамгаалах зардал дор хаяж 53,6 тэрбум ам.доллар болж өсч магадгүй байна.
Эх сурвалж: KYIV INDEPENDENT
