
Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Сулливан наймдугаар сарын 27-29-нд Хятадад айлчлах болсон байна. Энэ талаар Хятадын Гадаад хэргийн яам албан ёсны мэдээлэл өгсөн бөгөөд Жэйк Сулливан айлчлалын хүрээнд Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзана.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ “АНУ-ын ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Сулливан наймдугаар сарын 27-29-ны хооронд айлчилж, АНУ болон Хятадын стратегийн харилцаа холбоог дахин сэргээхээр төлөвлөж байна” гэжээ.
Вашингтоны төлөөлөгч хэлэхдээ ирэх арваннэгдүгээр сарын сонгуулиас өмнө хоёр орны харилцааг сайжруулах нь чухал зүйл юм. Жэйк Сулливан Гадаад хэргийн сайд Ван Итэй уулзахаас гадна хэд хэдэн өндөр албан тушаалтнуудтай уулзах төлөвлөж байна. Мөн энэ удаагийн айлчлалын гол зорилго нь Украин дахь Оросын тусгай цэргийн ажиллагааны талаар онцгойлон ярилцаж, ямар нэгэн шийдэлд хүрэх гэдгийг Вашингтон онцолжээ.
Эх сурвалж: TASS
