
Газын зурвас дахь мөргөлдөөн хүрээгээ тэлж, Израиль болон Ливаны Хезболла бүлэглэл хооронд сөргөлдөөн үүсээд буй. Бүс нутагт байдал хурцадсан энэ үед Өмнөд Солонгосын 180 орчим иргэн шашны арга хэмжээнд оролцохоор Израильд иржээ. Израиль дахь Өмнөд Солонгосын дипломат төлөөлөгчийн газар тэднийг ирснийг мэдээд даруйхан тус улсаас гарахыг шаардсан байна.
Израильд Өмнөд Солонгосын 500 иргэн байсан бол 180 хүн нэмэгдсэнээр 680 болжээ. Харин Иранд 100 орчим, Ливанд 90 солонгос иргэн тус тус байна.
Ливаны Хезболла зэвсэгт бүлэглэл Ням гаригт Израиль руу пуужин, нисгэгчгүй онгоцоор халдсанаар байдал улам хурцадсан. Израиль илүү өргөн хүрээтэй дайралтаас урьдчилан сэргийлэхийн тулд агаараас цохилт өгсөн байна.
Эх сурвалж: YONHAP
