Хятад машиныг Италид үйлдвэрлэсэн гэж хэрэглэгчийг хуурчээ

Хятадад үйлдвэрлэсэн автомашиныг Италид үйлдвэрлэсэн гэж тэмдэглэн, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн “DR Automobiles” компанийг Италийн засгийн газар торгожээ. Италийн автомашин үйлдвэрлэгч “DR Automobiles”-ыг 6.4 сая ам.доллараар торгох болсон. Автомашинуудаа ихэвчлэн Хятадад үйлдвэрлэсэн атлаа Италид үйлдвэрлэсэн гэж хэрэглэгчийг хуурсан гэж тус улсын өрсөлдөөний зохицуулах хороо үзжээ.

Харин “DR Automobiles” давж заалдахаа мэдэгдсэн. Тус компани автомашинуудаа Италид бүрэн үйлдвэрлэсэн гэж хэзээ ч мэдэгдээгүй гэж эсэргүүцэж байна.

“DR Automobiles” нь Хятадын “Chery”, “BAIC”, “JAC” зэрэг автомашин үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн эд ангиудыг ашиглан хямд өртөгтэй машинуудыг угсардаг. Тус компанийн “DR” болон “EVO” брэндийн автомашинуудыг Италид үйлдвэрлэсэн гэж борлуулдаг боловч ихэвчлэн Хятадаас гаралтай байжээ. Италид зөвхөн жижиг угсралт, өнгөлгөөний ажил л хийгдсэн байсан аж.

Сүүлийн үед “DR” болон “EVO” брэндийн автомашинуудын борлуулалт Италийн зах зээлд мэдэгдэхүйц өссөн байна.

Эх сурвалж: BBC

access_time 2024-06-22 12:35

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mgltimes.com хариуцлага хүлээхгүй болно. mgltimes.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Хаяг : Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 3-р хороо Peace tower 17 давхарт 1704 тоот
И-мэйл : MGLTimes976@gmail.com
Утас : +976 7500-8811
Ⓒ Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Designed By TomAmjilt