“1MDB” сангийн авлигын хэрэгтэй холбоотой эцсийн давж заалдах шатны шүүхээс Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакт 12 жилийн хорих ял оноолоо.
Өдгөө 69 настай Нажиб Разак хорих ял авсан Малайзын анхны Ерөнхий сайд болж байна. Ийнхүү тэрбээр 2023 онд болох Парламентын сонгуульд өрсөлдөх эрхгүй болж байгаа юм.
Шүүхээс Нажиб Разакийг “SRC International” компанийн 9.4 сая ам.долларыг өөрийн хувийн данс руу шилжүүлсэн хэрэгт гэм буруутайд тооцсон байна. Тус компани нь “1MDB” сангийн охин компани аж.
