Энэ оны эхний долоон сарын байдлаар манай улс 41,034 ширхэг суудлын автомашин импортолжээ.
Энэ нь 2021 оныхоос 18.7%, 2020 оныхоос 26.5% тус тус өссөн байна.
Монгол Улсын импорт эхний долоон сарын байдлаар өнгөрсөн оныхоос 24% өсөж, 4.8 тэрбум ам.долларт хүрснийг Гаалийн ерөнхий газраас танилцуулсан. Үүний 97.6 хувийг валютын арилжаа эзэлж байна.

Импортоор нийлүүлэгдсэн барааны 15.2% буюу 721.8 сая ам.доллар нь машин механик, тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг хэрэгсэл эзэлжээ.
Автомашины импорт цар тахлын хоёр жилд буурсан бол эргээд өсөх хандлагатай байна.
