
Казахстаны нийслэл Нурсултан хотод эхэлсэн 2022 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-д барилдсан Ё.Басхүү Японы жүдоч Рёома Танакаг “иппон” буулгаснаар Ази тивийн аварга боллоо.
Ингэснээр Монгол Улсаас жүдо бөхийн төрлөөр Азийн аваргаас 21 дэх алтан медалийг авч байгаа юм. Мөн тус жинд өмнө нь хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар 2005 онд, гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг 2013 онд, ОУХМ Д.Алтансүх 2016 онд Ази тивийн аварга болж байв.
