
Жэжү аралд эрүүл мэндийн аялал жуулчлалаар ирсэн Монгол Улсын 23 жуулчин аяллын хуваариа дуусгаад холбоо тасран алга болсон байна. Аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр энэ сарын 22-ны өдөр эрүүл мэндийн чиглэлээр Жэжүгийн олон улсын нисэх онгоцны буудалд ирсэн 150 монгол жуулчны 23 нь сураггүй алга болсон байна.
Тэд 4 шөнө 5 өдрийн аялалтай байсан бөгөөд аялалаа дуусгаад 26-ны өдөр эх орондоо ирэхээр төлөвлөсөн байжээ. Аялалын сүүлийн өдөр буюу 26-ны өдөр манай 23 жуулчин дотуур байрнаасаа холбоо сураггүй алга болсон байна.
Тэд Солонгост 30 хоног визгүй байх боломжтой тул долдугаар сарын 21-нийг хүртэл жуулчны хэвийн статусаа хадгалах боломжтой.
Хэрвээ 7 сарын 21-ны өдрийг хэтэрвэл хууль бусаар оршин суугч болж хувирах юм.
